“Буянт –Ухаа-2” хороолол руу зургаадугаар сарын 11-нээс эхлэн нийтийн тээвэр явна

2016 оны 6 сарын 07

Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд “Буянт-Ухаа-2” хороолол ашиглалтад шинээр орж, тус хороололд өнөөдрийн байдлаар 800 өрхийн гурван мянга орчим иргэн суурьшаад байна.  Эдгээр иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээг хүргэхээр Ч:56 “Буянт- Ухаа- 2 хороолол 120 мянгат” чиглэлийг шинээр нээж байна. Тус чиглэлд 2016 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын их багтаамжийн 5 автобус 20 минут тутамд үйлчилгээ үзүүлнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
34367
0 эможи
keyboard_arrow_up