Стандартад нийцсэн саатуулах байртай болжээ

2016 оны 6 сарын 06

Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэс стандартад нийцсэн саатуулах байрыг шинээр ашиглалтад орууллаа. Тус хэлтсийн эрүүлжүүлэх байрны барилга анх 1987 онд цэргийн халуун усны зориулалтаар баригдаж ашиглалтанд орсон. 1998 онд дүүргийн цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх байр болгон өөрчлөн засварлаж нэг ээлжиндээ 23-н хүн хүлээн авч эрүүлжүүлэх багтаамжтай байсан. Дүүргийн эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдлаас шалтгаалан ачаалал ихтэй үед хүний эрх, эрх чөлөө зөрчигдөх эрсдэлтэй байсан байна. Саатуулах байрыг барих санхүүжилтийг Сонгинохайрхан дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс шийдэж өгчээ.

Саатуулах байр нь нэг ээлжиндээ 40 иргэнд үйлчлэх боломжтойгоос гадна орчин үеийн тоног төхөөрөмж, камераар бүрэн тоноглогдсон, стандартад нийцсэн, хүний эрх, эрх чөлөөг зөрчихгүй байх нөхцөлийг бүрдүүлж, цагдаагийн алба хаагчийн ажиллах нөхцөл, аюулгүй байдлыг хангаж байгаа юм.  Саатуулах байрны нээлтийн үйл ажиллагаанд Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дарга, Засаг дарга, Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, дэд комиссар Ц.Ням-Очир, Улаанбаатар хотын цагдаагийн газрын дарга, туслах комисаар Ч.Болдбаатар болон ажил хариуцсан дэд дарга, дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн удирдлагууд оролцлоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
34363
0 эможи
keyboard_arrow_up