"Улаанбаатар марафон-2016" тэмцээнд амжилттай оролцлоо

2016 оны 6 сарын 06

2016 оны 06 дугаар сарын 04-ний өдөр зохион байгуулагдсан “Улаанбаатар Марафон- 2016” Олон улсын гүйлтийн тэмцээнд тус дүүргийн нийт 31 байгууллагын 2856 ажилтан, албан хаагч,  иргэд оролцсон бөгөөд тус дүүргийн 8 иргэн шагналт байрт шалгарлаа.

 “Улаанбаатар Марафон-2016” Олон улсын гүйлтийг зохион байгуулах хорооны ажлын хэсгийн хуваарилсан талбай буюу ДБЭТ-аас зүүн 4 замын уулзвар хүртэлх автозам дагуух автомашины  хөдөлгөөнийг хязгаарласан зам талбайд олон нийтийг хамарсан хөгжөөнт тоглоом, дартс, “Хэн сайн бүжиглэх вэ” зэрэг урлаг, спортын  тэмцээн уралдааныг зохион байгуулж, идэвхтэй оролцсон иргэдийг шагнаж урамшууллаа. Мөн хэлтэс албад үйл ажиллагаагаа сурталчлан тараах материал, гарын авлага тарааж, нийт 20 иргэн, ААНБ худалдаа, үйлчилгээгээр иргэдэд үйлчиллээ.123

123

123

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
34362
0 эможи
keyboard_arrow_up