Генгсан аймгийн Хаман сумын хөдөө аж ахуйн технологийн төвийн багш нар дүүргийн тариалан эрхлэгчдэд онол практикийн сургалт зохион байгууллаа

2016 оны 6 сарын 06
 

Хан-Уул дүүрэг нь Бүгд Найрамдах Солонгос улсын өмнөд Генгсан аймгийн Хаман сумтай 2011 онд эгч дүүсийн найрамдалт хамтын ажиллагааны гэрээнд гарыг үсэг зурж, олон талт үйл ажиллагаануудыг харэгжүүлж байгаа билээ

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд өмнөд Генгсан аймгийн Хаман сумын хөдөө аж ахуй, газар тариалангийн багш нар 2016 оны  05 дугаар сарын 31-03-ны өдрүүдэд  айлчлал хийж, дүүргийн газар тариалангийн салбарын үйл ажиллагаатай танилцан, тариалан эрхлэгчдэд онол, практикийн сургалт зохион байгуулахын зэрэгцээ монгол ахуй ёс заншилтай танилцсан нь хоёр орны хамтын ажиллагааны хүрээг тэлэх чухал үр дүнтэй арга хэмжээ боллоо.

Сургалтаар дүүргийн газар тариалан эрхлэгчдэд хүлэмжийн тариалалтын арга технологи, хөрс боловсруулалт, услалтын систем, цахилгаан,дулаан хангамжийн шийдэл, ургамал хамгаалал чиглэлээр талбайн болон танхимын сургалт зохион байгуулж, тариаланчдын тулгамдаж буй асуудлуудад хариулт өгч, Солонгос улсын газар тариалангийн туршлагаас судлах боломжийг тариаланчдад олгосон юм.

Мөн Хан-Уул Агропарк ОНӨААТҮГ, “Харвахын гол” ХХК, “Сэвсүүл ногоон бүрд” ХХК, “Байгаль ба эмэгтэйчүүд” ТББ, “Ханна ус” хоршоо, “Халгайн булаг” ХХК болон иргэн Б.Чулуунбаатар нарын тариалалтын явцтай танилцаж, хөрсийг хэрхэн бордох, тарьсан ургамлаа хэрхэн хамгаалах гэх мэт олон сайхан үнэтэй зөвлөгөө өгсөнд тариаланчид талархалтай байлаа.

ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

123

123

123


123

123

123

123

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
34361
0 эможи
keyboard_arrow_up