Дамбадаржаагийн уулзвараас Шаргаморьтын төмөр бетон гүүр, Хандгайт чиглэлийн зам ашиглалтад орлоо

2016 оны 6 сарын 06

Дамбадаржаагийн уулзвараас Шаргаморьтын төмөр бетон гүүр Хандгайт чиглэлийн 16,35 км бүрэн авто замын нээлт өнөөдөр боллоо.

 

Тус замыг “Тэгш плант” ХХК, “Эрдэнэ зам” ХХК-ий түншлэл “Төгс зам” ХХК, “Наранбулаг хан” ХХК, “Мотор сервис” ХХК, “Офис сервис” ХХК-ий ажилчид өнгөрсөн жилийн 6 сараас эхлэн хийж гүйцэтгэсэн бөгөөд өнөөдөр ийнхүү хүлээлгэн өглөө. Улаанбаатар хотын зуслангийн бүсийн Дамбадаржаагийн уулзвараас Шарга морьтын төмөр бетон гүүр Хандгайт чиглэлийн 16,35 км авто зам нь анх 1973 онд ашиглалтанд орж, ийнхүү 42 жилийн дараа бүрэн шинэчлэгдэн ашиглалтанд орж байна. Тус замын хувьд өргөтгөл шинэчлэлийн ажлын хүрээнд хуучин 7 метр өргөн зорчих хэсэгтэй байсан авто замыг Дамбадаржаагийн уулзвараас Шаргаморьтын уулзвар хүртэл 9,6 км-т далангийн нийт өргөнийг 16,8 метр авто замын зорчих хэсгийг 12 метр, 4 эгнээтэй 1 метр явган хүний зам, 1,4 метр өргөн дугуйн замтай болгон шинэчилж засварласан байна. Мөн энэ ажлын хүрээнд  Шарга морьтын уулзвараас Хандгайт хүртэлх 6,75 км замд далангийн өргөнийг 12,3 метр, авто замын зорчих хэсгийг 7 метр өргөн 2 эгнээтэй 1 метр өргөн явган хүний зам, 1 метр өргөн ногоон байгууламж, 2 метр өргөн дугуйн замтайгаар өргөтгөн шинэчлэн Сэлбэ гол дээр байрлах Шарга морьтын хуучин гүүрийг буулган зорчих хэсэг нь 9,5 метр, явган хүний зам 1,5 метр өргөн, дугуйн 2 метр өргөнтэй 50 у/м хос төмөр бетонон гүүрийг шинээр барьсан байна.

Тус авто замыг дагаж зам дагуу 51 автобусны буудал, 44 цэгт ус зайлуулах төмөр бетон лоток, хоёр талдаа гэрэлтүүлэгтэйгээр инженерийн олон хос шийдлийг гаргаж ажилласан байна.

123

123

123

123

123

123

123

123

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
34345
0 эможи
keyboard_arrow_up