Нефтийн үнэ 50 ам.доллар давлаа

2016 оны 6 сарын 06

Нефть экспортлогчдын байгууллага OPEC (Organization of the Petroleum Exporting Countries) зургадугаар сарын 2-нд амжилтгүй хуралдсаны дараа нефтийн үнэ унасан ч өнгөрсөн Бямба гаригаас хойш эргэн хурлын өмнөх буюу 50 ам.долларт очлоо. ОРЕС стратегиа өөрчлөхгүйгээр гэдгээ өнгөрсөн хурлаараа мэдэгдэн олборлолтод квот тогтоохгүй гэсэн юм. Үүний дараа Brent төрлийн нефть нэг баррель нь 49 ам.долларын төвшинд очсон ч Баасан гаригийн хаалтын арилжаагаар 50 ам.доллар давлаа.

АНУ-ын Эрчим хүчний яамны өнгөрсөн Пүрэв гаригийн ээлжит мэдээгээр тус орны нефтийн нөөц 1,37 сая баррелиар буурчээ. Brent нефтийн нэг баррель нь Баасан гаригийн үдээр Лондоны ICE Futures бирж дээр нэг центээр үнэ нь унан 50,03 ам.доллар болсон байлаа. Харин Нью-Йоркийн барааны бирж дээр WTI нефть хоёр центээр үнээ алдан баррель нь 49,15 доллараар зарагджээ.

Нефтийн үнэ тасралтгүй унасан сүүлийн 18 сарын турш ОРЕС үнийг тогтворжуулах ямар нэгэн шийдвэр гаргаагүй юм. Олборлолтын зардал багатай орнууд хямд үнийг тэвчин өөрийн зах зээлийн хувиа хадгалахыг хичээж байна. Харин ордуудын нөөц нь шавхагдаж байгаа Алжир, олборлолтын зардал өндөртэй Венесуль улсууд үнийг өсгөх эрмэлзэлтэй. Үүний улмаас ОРЕС дотооддоо зөрчилтэй байгаа. Нэгэнт зах зээлд нөлөөлөх шийдвэр гаргаж чадахгүй байгаа учраас тус байгууллага оршин тогтнох ёстой юу үгүй юу гэсэн байр суурь нэмэгдэж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
34338
0 эможи
keyboard_arrow_up