“Унадаг дугуйтай парад”-д 1200 дугуйчин нэгдэв

2016 оны 6 сарын 04

Нийслэлийн эрүүл мэндийн газар/НЭМГ/, “Залуу дугуйчин” клубээс хамтран зохион байгуулж буй “Унадаг дугуйн парад” өнөөдөр 16:00 цагт Чингисийн талбайгаас хөдөллөө.

Нийслэлийн иргэдийг эрүүл хэв маягт уриалах, спортод дуртай болгох зорилготой уг парад Зүүн дөрвөн замаас баруун дөрвөн зам хүртэл үргэлжлэх юм.

Энэ удаагийн парадад 1200 орчим дугуйчин хамарч байна.  Парадад 13 наснаас доош настай хүүхдүүдийг харгалзах хүнтэй оролцуулах бөгөөд оролцогч бүр хамгаалалтын малгайтай байх, дугуйны урд хойд тормос бүрэн ажилладаг байх зэрэг шаардлагатай. Дээрх шаардлагыг хангасан хэн бүхэн дугуйн парадад замаасаа нэгдэх боломжтой.

Нийслэлд  унадаг дугуйн байнгын хэрэглэгчдийн тоо 30 мянгад хүрсэн бөгөөд дугуй унахад замын асуудал нэн түрүүнд яригддаг.  Нийслэлийн хэмжээнд Бэлхийн зам, Дүнжингаравын зам, 19 дүгээр хорооллын арын зам, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн зэрэг газар  унадаг дугуйн зориулалтын замтай бөгөөд эдгээр замууд нийтдээ 46 км.  Энэ онд концессийн гэрээгээр байгуулах авто замууд дугуйн зориулалтын замтай баригдах аж. Ингэснээр нийслэлд 30 км орчим дугуйн зам шинээр бий болно хэмээн зохион байгуулагчид хэлж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
34325
0 эможи
keyboard_arrow_up