Чингэлтэйчүүд “УЛААНБААТАР МАРАФОН-2016″-д оролцож байна

2016 оны 6 сарын 04

 “Улаанбаатар марафон-2016″ олон улсын гүйлт 2016 оны 06 дугаар сарын 4-ний өдрийн Бямба гарагт буюу өнөөдөр Чингисийн талбай дээрээс эхэллээ.

 

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар болон хороодын ажилтан, албан хаагчид “Улаанбаатар марафон-2016 олон улсын гүйлтийн тэмцээнд идэвхтэй оролцож байна. “Сонирхогчдын гүйлтийг 4 насны ангилалд 3 зайд зохион байгуулж байгаа юм.

Энэ жилийн “Авто машингүй өдөр”-ийн уриа нь “Зөвхөн өнөөдөр биш... өдөр бүр” юм. Нийслэлчүүд жилдээ ганцхан удаа автомашинаасаа татгалзаж, спортын арга хэмжээг дэмжээд өнгөрөх бус өдөр бүр идэвхтэй хөдөлгөөнийг хэвшил болгохыг үүгээр уриалжээ.

Дашрамд дурдахад  “Улаанбаатар-Марафон-2016”  цомыг Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд Биеийн тамир, спорт хорооны дарга Р.Очирпүрэвт 2016 оны 04 дүгээр сарын 5-ны өдөр гардуулан өгч, “Улаанбаатар-Марафон-2016” цомыг 2016 оны 5 дугаар сарын 30 хүртэл дүүргийн харъяа байгууллагууд, аж ахуйн нэгжүүд, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдээр аялуулсан байна.

Өнөөдрийн олон улсын гүйлтийн тэмцээн марафон болон сонирхогчдын гүйлт гэсэн хоёр ангилалд болох юм. Марафоны ангилалд 18-аас дээш насны тамирчид, 21 км 095 метрийн хагас, 42 км, 195 метрийн бүтэн марафон гүйлтэд оролцоно. Сонирхогчдын хувьд дөрвөн насны ангиллаар гурван зайд болох юм.

123

123

123

123

123

123

123

123

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
34301
0 эможи
keyboard_arrow_up