“Улаанбаатар марафон-2016” эхэллээ

2016 оны 6 сарын 04
 

Монгол Улсын Засгийн газрын Олон улсын спортын тэмцээн, наадам зохион байгуулах тухай 325 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд бүх нийтээр биеийн тамир, спортыг дэмжих зорилгоор жил бүрийн зургаадугаар сарын эхний долоо хоногийн бямба гарагийг “Автомашингүй өдөр” болгон“Улаанбаатар-Марафон” олон улсын гүйлтийн тэмцээнийг зохион байгуулдаг. Энэ жилийн олон улсын гүйлт зургаадугаар сарын зургааны өдөр буюу өнөөдөр тохиож байна. Энэ өдөр нийслэлийн зарим замын хөдөлгөөнийг хэсэгчилэн түр хааж, иргэдийг спортоор хичээллэх боломжийг олгох юм.

Энэ жилийн “Авто машингүй өдөр”-ийн уриа нь “Зөвхөн өнөөдөр биш... өдөр бүр” юм. Нийслэлчүүд жилдээ ганцхан удаа автомашинаасаа татгалзаж, спортын арга хэмжээг дэмжээд өнгөрөх бус өдөр бүр идэвхтэй хөдөлгөөнийг хэвшил болгохыг үүгээр уриалжээ.

Өнөөдөр “Улаанбаатар марафон-2016” олон улсын гүйлтийн тэмцээн марафон болон сонирхогчдын гүйлт гэсэн хоёр ангилалд болох юм. Марафоны ангилалд 18-аас дээш насны тамирчид, 21 км 095 метрийн хагас, 42 км, 195 метрийн бүтэн марафон гүйлтэд оролцоно. Сонирхогчдын хувьд дөрвөн насны ангиллаар гурван зайд болох юм.

42 км 195 м-т гүйх гүйгчдийн амжилтыг олон улсын жишгээр автомат хэмжигч /чип/-ээр тодорхойлохоор гүйгчдийн хувийн мэдээллийг урьдчилан онлайн програмд оруулсан байна.

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
34299
0 эможи
keyboard_arrow_up