“Жапан таун” орон сууцны хороолол хүртэлх 0.75 км авто замын нээлтээ хийлээ

2016 оны 6 сарын 03

АСЕМ-ийн 11 дэх уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд хийгдсэн Зайсангийн гудамжаас Удирдлагын академийн хойгуур “Жапан таун” орон сууцны хороолол хүртэлх 0.75 км авто замын нээлт өнөөдөр боллоо.

 

Нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, ЗД-н орлогч Н.Гантөмөр,  Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг, НАЗГ-ын дарга Нанзаддоржболон бусад албаны хүмүүс, хорооны иргэд оролцсон юм. Уг авто  замын барилгын ажлыг "Наранбулаг Хан" ХХК 2016 оны 03 дугаар сарын 28-наас эхлүүлсэн бөгөөд гэрээ ёсоор 2016 оны 06 дугаар сарын 30-нд ашиглалтад өгөх хуваарьтай байсан ч ийнхүү хугацаанаас өмнө ашиглалтад бүрэн орууллаа. Уг замын зорчих хэсгийг зам барилгын ажил эхлүүлснээс хойш сар орчмын хугацаанд нээсэн юм. Үүнээс хойш явган зам болон гэрэлтүүлэг тавих ажлууд хийгдсэн байна.

Шинэчлэлтийн ажлын хүрээнд Зайсангийн гудамжнаас Удирдлагын академийн авто машины зогсоол хүртэл 7 м өргөн зорчих хэсэг болон явган хүний замыг шинэчилж, борооны усны шугамыг шинээр тавьсан юм. Үүнээс цааш үргэлжлүүлэн Удирдлагын академийн авто зогсоолоос “Жапан таун” хорооллын авто зам хүртэл замгүй байсан бөгөөд зорчих хэсгийг 14м өргөн, 2 талдаа явган хүний зам, иж бүрэн гэрэлтүүлэг болон борооны ус зайлуулах шугамтай болгожээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
34291
0 эможи
keyboard_arrow_up