Дугаараа орхиогүй автомашины жолоочийн дугаарыг авах боломжтой

2016 оны 6 сарын 03

Машин, грашийн хаалга, гарц хааж тавиад дугаараа үлдээгээгүй явсан жолоочтой Автотээврийн нэгдсэн лавлахаар дамжуулан холбогдох боломжтой болжээ.
 Тодруулбал, 1900-1234 дугаар руу холбогдон дугаараа үлдээгээгүй авто машины улсын дугаарыг хэлснээр таныг лавлахын ажилтан тухайн жолоочтой холбож өгөх юм байна.
 Тус лавлах утас өглөөний 08.00 цагаас 20.00 цаг хүртэл иргэдэд үйлчлэх бөгөөд минутад 500 төгрөгийн төлбөртэй аж. Дашрамд дурдахад, уг лавлах утсыг ажиллуулж эхэлснээр өдөрт 300-400 жолооч холбогддог болжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
34278
0 эможи
keyboard_arrow_up