Зуун мянган айл өрхийн дулаан,цэвэр, бохир усны хэрэглээг найдвартай хангах боломжтой болжээ

2016 оны 6 сарын 03

Нийслэлд 2012 оноос хойш дулаан, цэвэр, бохир усны шугамыг засварлах болон шинээр инженерийн шугам сүлжээний нийт 363,4 км шугамын ажил хийжээ. Ингэснээр 100,000 айл өрхийн дулаан болон цэвэр, бохир усны хэрэглээг найдвартай хангах боломжтой болсон байна. Мөн инженерийн шугам сүлжээг өргөтгөн шинэчлэх, шинээр татах ажил хийгдсэнээр гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд барих орон сууцуудын цэвэр, бохир усны асуудлыг шийдвэрлэх боломжтой болсон байна. Харин энэ жил шинээр нэгдүгээр хорооллын айл өрхийн хэрэгцээний усны шугамыг шинээр солих, УИД-ийн урд талаас Теди төвийн зүүн тал хүртэл 510 метр хос шугамыг өргөтгөн шинэчлэх, Ногоон зоорь орчимд 1900 метр цэвэр усны шугам тавих ажил, Яармагийн бохирын шугам, Баянхошуу, Долоон буудлын бохирын шугамыг шинээр хийх зэрэг томоохон ажлуудыг эхлүүлээд байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.   
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
34272
0 эможи
keyboard_arrow_up