Хан-Уул дүүргийн 3, 9-р хороонд баригдах сургууль, цэцэрлэгийн барилгын ажлын концесс олгох уралдаант шалгаруулалт зарлагдлаа

2016 оны 6 сарын 03

Нийслэлийн дүүргүүдэд сургууль, цэцэрлэгийн барилга барих багц төслийн уралдаант шалгаруулалт зарлагдлаа. Монгол улсын болон гадаадын этгээд, түүний нэгдлийг Нийслэлийн дүүргүүдэд сургууль, цэцэрлэгийн барилга барих багц төслийн Концесс олгох уралдаант шалгаруулалтын урьдчилсан шатны шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Тус төслүүдийн батлагдсан концессын төрлийн хүрээнд концесс эзэмшигч нь боловсруулсан зураг төсвийн дагуу өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр барилга байгууламжийг барих, концессын гэрээнд заасан нөхцөлийн дагуу 10 хүртэлх жилийн хугацаанд оруулсан хөрөнгө оруулалтаа шилжүүлэн авч нийслэлийн өмчид хүлээлгэн өгнө.

ХАН-УУЛ ДҮҮРЭГТ ЗАРЛАГДСАН АЖЛУУД:

Концессын зүйлийн нэр

Концессын зүйлийн төрөл

Хороо

Хүчин чадал

1

ХУД-ийн 3 дугаар хороо, 28 дугаар цэцэрлэгийн барилгыг буулгаж шинээр 240 хүүхдийн цэцэрлэгийн барилга барих

Барих-түрээслэх

3

240

2

ХУД-ийн 3 дугаар хороо, 4 дүгээр яслын барилгыг буулгаж шинээр 240 хүүхдийн цэцэрлэгийн барилга барих

Барих-түрээслэх-шилжүүлэх

3

240

3

ХУД-ийн 9 дүгээр хороо 114 дүгээр сургуулийн спорт заалны өргөтгөл барих

Барих-түрээслэх-шилжүүлэх

9

-

САНХҮҮГИЙН БОЛОН ТЕХНИКИЙН ШАЛГУУРЫГ ХАНГАСАН БАЙНА. ҮҮНД:

Борлуулалтын орлогын хэмжээ: Сүүлийн 2 жилийн 2014, 2015 оны дундаж 10,000,000,000 /арван тэрбум/ төгрөгөөс дээш байх.

Сүүлийн жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын нийт өртөг: 1,000,000,000 /нэг тэрбум/ төгрөгөөс багагүй байх

Тухайн ажлыг гүйцэтгэхэд: Холбогдох тусгай зөвшөөрөлтэй байх

Урьдчилсан шалгаруулалтын баримт бичгийг албан бичгээр хүсэлтээ гаргаж эргэн төлөгдөхгүй нөхцөлтэйгээр Нийслэлийн Эдийн Засгийн хөгжлийн газрын Төрийн сан банкны  200051007 тоот дансанд 1,000,000 /нэг сая/ төгрөгийг тушаан худалдан авна. Урьдчилсан шалгаруулалтад оролцох саналыг 2016 оны 08 сарын 03-ны өдрийн 11:00 цагаас өмнө хүлээн авна.

Сонирхсон этгээд оролцох хүсэлтийг доорхи хаягаар ирүүлнэ.

Нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газрын Концесс, төр хувийн хэвшлийн түншлэл, Инновацийн хэлтэс

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж Соёлын төв өргөө Г корпус, 5-р давхар                                                                                                             Утас: 315614,99190985

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
34264
0 эможи
keyboard_arrow_up