Толгойт-Орбитын 3.6 км автозамын барилгын ажил өнөөдөр эхэлнэ
2016 оны 6 сарын 03

Нийслэлийн Авто замын газраас 2016 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй авто зам, замын байгууламжийн төсөл арга хэмжээний Хөгжлийн банкны эх үүсвэрээр төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлдтэй зургаан төслийн нэг хэрэгжиж эхэллээ. Тодруулбал, өнөөдрөөс эхлэн Улаанбаатар, Сонгинохайрхан дүүргийн Орбитын уулзвараас Толгойтын эцэс Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх 3.6км авто замын өргөтгөл шинэчлэлийн ажил эхлэх юм. Зам засварын ажилтай холбоотой автозам хаах асуудлыг одоогоор Нийслэлийн Авто замын газраас мэдээллээгүй байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









34258
0 эможи