Төлөвлөж байснаар мод ургах нөхцөлийг ханган ажиллаж байна

2016 оны 6 сарын 03

Их Монгол улсын гудамж буюу Замын цагдаагийн баруун урд уулзвараас Маршалын гүүрийн урд уулзвар хүртэлх 2.3км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажил үргэлжилж байна. Уг ажлын хүрээнд одоо байгаа 9 м өргөнтэй зорчих  хэсгийг 14 м болгон өргөтгөж, замын 2 талаараа явган хүний замтай, нэг талаараа дугуйн замтай,  гэрэлтүүлэг, борооны ус зайлуулах далд шугамтай, 4 эгнээ бүхий авто зам болгон  шинэчилж байна.
 Зам барилгын ажлыг гүйцэтгэхдээ замын дагууд таарсан хуучин байсан амьд модыг аль болох үлдээхийг эрмэлзэж ажиллаж буй бөгөөд явган зам болон дугуйн зам дээр таарсан моднуудыг тойруулж хашлага тавих,  тогоо үүсгэж хар шороо цацах  зэргээр ургалтын  байдлыг хэвийн байлгах арга хэмжээ авч ажиллаж байгаа болно.
 Олон нийтийн сүлжээгээр яригдаж байгаа, зурагт гарсан 2 модны тухайд  дугуйн  замын дагууд таарсан бөгөөд асфальт дэвсэгч машины ажиллах хурд, зөв дэвсэлтийг тооцсоны үндсэн дээр дугуйн замыг барьсны дараа цонхолж хашлага тавихаар төлөвлөсөн байсан юм.
 НАЗГ-ын холбогдох мэргэжилтнүүд,  Байгаль орчин,ногоон хөгжлийн газрын мэргэжилтнүүдтэй хамтарч өнөөдөр буюу 2016 оны 06 дугаар сарын 02-нд асфальтыг цонхлон хашлага тавьж 2  модны ургалтын хэвийн байдлыг хангаж, дугуйтай хүний аюулгүй явах нөхцөл боломжийг бүрдүүлснийг олон нийтэд мэдэгдэж байна

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
34243
0 эможи
keyboard_arrow_up