Чингэлтэй дүүргийн дүйцүүлэх албан хаагчдад сургалт зохион байгууллаа

2016 оны 6 сарын 02

Монгол Улсын Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5 дахь заалт, Монгол Улсын засгийн газрын 2008 оны 49 дүгээр тогтоол, Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 35 дугаар тогтоол, Засаг даргын а/351 дүгээр захирамжийн дагуу дүйцүүлэх албан хаагчдын цэргийн анхан шатны бэлтгэл 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс  зохион байгуулж явуулна. Тус сургалтанд шинээр дүйцүүлэх албанд элссэн цэргийн үүрэгтнүүд хамрагдах юм.  Дайчилгааны бэлтгэл нөөцийн II  зэргийн бэлтгэл үүрэгтний сургалтын хөтөлбөрийн дагуу цэргийн анхан шатны бэлтгэл сургалтыг жилд нэг удаа, үүрэг гүйцэтгэхэд шаардагдах мэдлэг, дадлагыг гүнзгийрүүлэх шатны сургалтыг жилд 2 удаа тус тус зохион байгуулдаг журамтай.

IMG_4161

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
34236
0 эможи
keyboard_arrow_up