Генсан аймгийн Хаман сумын хөдөө аж ахуй, газар тариалангийн багш нар сургалт явууллаа

2016 оны 6 сарын 02

Хан-Уул дүүрэг нь Бүгд Найрамдах Солонгос улсын өмнөд Генгсан аймгийн Хаман сумтай 2011 онд эгч дүүсийн найрамдалт харилцаа, хамтын ажиллагааны гэрээнд гарыг үсэг зурсан байна.

 

Хамтын ажиллагааны хүрээнд өнөөдөр буюу 2016 оны  6 дугаар сарын 02-нд  өмнөд Генгсан аймгийн Хаман сумын хөдөө аж ахуй, газар тариалангийн багш нар Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газарт хүрэлцэн ирж,  удирдлагуудтай уулзалт хийлээ. Тус уулзалтанд Засаг даргын орлогч С.Баасандолгор, Засаг даргын Тамгын газрын дарга Д.Бат-Очир, Захиргаа хуулийн хэлтсийн дарга  М.Нямгэрэл, Худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга В.Бэгз, Хэвлэл мэдээлэл, гадаад харилцаа хамтын ажиллагааны албаны дарга Ө.Батмандах Захиргаа, хуулийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Цагаан, Худалдаа үйлчилгээний хэлтсийн  мэргэжилтэн Л.Саруултуяа нар оролцсон юм.

Мөн Өмнөд Генгсан аймгийн Хаман сумын хөдөө аж ахуй, газар тариалангийн багш нар Хан-Уул дүүргийн газар тариалан эрхлэгч 50 гаруй иргэнд сургалт зохион байгууллаа. Сургалтын үеэр  ахмад, тэргүүний тариаланчидтай санал солилцож,  хаврын тариалалтын ажлыг хангахад анхаарах зүйлсийн талаар хэлэлцсэн юм.

123

123

123

123

123

123

123

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
34235
0 эможи
keyboard_arrow_up