Хотын захиргааны шинэ төвийг 3 жилийн хугацаанд барина

2016 оны 6 сарын 02

Хэт төвлөрлийг сааруулах зорилгоор СХД-ийн “Ханын материал” ХК-ийн орчимд 9.2 га талбайд “Хотын захиргааны шинэ төв” цогцолборын шав тавив.

Шав тавих ёслолын ажиллагаанд Нийслэлийн засаг даргын орлогч Н.Гантөмөр, Улаанбаатар хотын ерөнхий менежер Б.Бадрал нарын албаны хүмүүс оролцож тууз хайчлав.

Нэг төвт хотоос олон төвт хот болгон хөгжүүлэхээр Улаанбаатар хотын захиргааг Баянхошуу руу нүүлгэх шийдвэр өнгөрсөн онд гарч “Хотын захиргааны шинэ төв” төсөл хэрэгжүүлэхээр байршлыг тогтоосон билээ. Тэгвэл өнөөдөр хотын захиргааны шинэ цогцолборыг “Глобал Бридж олон улсын консорциум” компанийн концессын гэрээгээр  буюу өөрийн хөрөнгө оруулалтаар барилгын ажлыг эхлүүлж буй юм.  Барилгын ерөнхий зураг төслийг БНСУ-ын хөрөнгө оруулалттай “Халла Гонсол” компани гүйцэтгэжээ.

Нийслэлийн засаг даргын орлогч Н.Гантөмөр ярихдаа, “Өнөөдөр түүхэн үйл явдал тохиож байна. Улаанбаатарчууд шинэ хотын захиргаатай болох суурийг тавьснаар маш олон асуудал цэгцэрнэ. Үүнийг дагаад СХД-т хөгжил ирэхийн зэрэгцээ хотын төв дэх төвлөрөл саарч, түгжрэл багасана. Хотын захиргааны шинэ цогцолбор нь гурван блокоос бүрдэх бөгөөд НЗДТГ байрлах А блок нь газрын түвшнээс доош нэг давхар, газрын түвшнээс дээш 20 давхар байх юм. Харин иргэдэд үйлчлэх төвийн Б блок нь 2 давхар, иргэдийн төлөөлөгчдийн байрлах В блок нь 6 давхар байхаар зураг төслийг хийсэн. Иргэдийн бухимдлыг төрүүлдэг нэг ажил бол автомашины зогсоол байдаг. Үүнийг шийдэхээр шинэ хотын захиргааны барилгын зоорийн давхарт 112, барилгын гадна талбайд 366 машины зогсоол барихаар шийдлээ. Харин барилга ашиглалтад орж, захиалагч түлхүүр гардаж авснаас хойш гурван жилийн хугацаанд төлж барагдуулах журмаар төслийн санхүүгийн асуудлыг шийдвэрлэлээ. Хотын захиргааг 3 жилийн хугацаатай буюу 2019 онд  ашиглалтад оруулна” гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
34228
0 эможи
keyboard_arrow_up