ЧД-ийн ЗДТГ, Боловсролын хэлтсээс эцэг, эхчүүд талархалын захидал гардуулав
2016 оны 6 сарын 02
Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Боловсролын хэлтсээс төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэгүүдтэй хамтран хэрэгжүүлсэн 5 настнуудыг сургуулийн өмнөх боловсролд бүрэн хамруулах “Нэг гараа-Тэгш боломж” төслийн тайлангийн үеэр идэвхи санаачилгатай ажилласан Ягаан зулзаахай цэцэрлэгийгүүсэн байгуулагч О.Дашнямыг дүүргийн “Хөдөлмөрийн алдар медаль”-иар шагнасныг Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж гардуулж өглөө.
Энэ үеэр “Нэг гараа-Тэгш боломж” төслийн хүрээнд “Их Ханд” цэцэрлэгт сургалтад хамрагдсан таван настнуудын аав, ээжүүд, асран хамгаалагч нараас “Талархалын захидал”-ыг Засаг даргын дэргэдэх Боловсролын хэлтсийн дарга Т.Ням-Очирт гардуулав.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









34214
0 эможи