Чингэлтэй дүүргийн 4 сурагч нийслэлийн шилдэг сурагч боллоо

2016 оны 6 сарын 02

shildeg

Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохилдуулан Олон Улсын болон улс, хотын олимпиад, уралдаанд тэргүүлэн, эрдэм мэдлэг, авьяас чадвараараа шалгарч, нийслэл хотынхоо нэр хүндийг алдаршуулж байгаа хүүхдүүдийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн нэрэмжит шагналаар шагнаж, нийслэлийн шилдэг сурагчаар өргөмжилдөг. Энэ удаад Чингэлтэй дүүргийн 4 сурагч нийслэлийн шилдэг сурагчаар шалгарлаа. Чингэлтэй дүүргийнхээ нийт багш нарт болон авьяаслаг сурагчиддаа сурлага, урлаг, спортын өндөр амжилт хүсье.

Балдандагвын  Баттуяа                               

Чингэлтэй дүүргийн 23 дугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч, Орос хэлний  хичээлийн хотын олимпиадын аварга

Энхбаярын Учрал                                        

Чингэлтэй дүүргийн 50 дугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч, Усан загварын хот, Улсын олимпиадын аварга

Занабазарын Чингис                                  

Чингэлтэй дүүргийн 5 дугаар  сургуулийн 8 дугаар  ангийн сурагч, Нисэх загварын хотын олимпиадын аварга Улсын олимпиадын аварга, Олон улсын олимпиадын аварга

Батбаярын Удвал                                         

Чингэлтэй дүүргийн 23 дугаар сургуулийн 6 дугаар ангийн сурагч, Кенгуру олон улсын математикийн олимпиадын аварга

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
34202
0 эможи
keyboard_arrow_up