Чингэлтэй дүүргийн “Алдарт эх” одонгоор шагнагдсан эхчүүдэд одон гардуулав
Чингэлтэй дүүргийн Хүүхдийн баярын арга хэмжээний үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алдарт эх” одонгоор шагнагдсан эхчүүдэд одон гардуулав.
“Алдарт эх” нэгдүгээр зэргийн одонгоор тус дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Л.Алтансувд, 4 дүгээр хорооны иргэн Б.Чимэдцэрэн, 6 дугаар хорооны иргэн А.Ариунзаяа, 7 дугаар хорооны иргэн М.Уянгаа, Т.Лхамжав, 8 дугаар хорооны иргэн П.Цэрэнжаргал, 11 дүгээр хорооны иргэн Ц.Намжилмаа, 12 дугаар хорооны иргэн Л.Шүрэнцэцэг, 13 дугаар хорооны иргэн Б.Оюун-Эрдэнэ, 16 дугаар хорооны иргэн Б.Мөнгөнцэцэг, С.Оюунцэцэг, 17 дугаар хорооны иргэн Н.Дашхүү, 18 дугаар хорооны иргэн С.Оюундалай, 19 дүгээр хорооны иргэн Д.Баасанцэрэн, Э.Доржсүрэн, Б.Ундрах, С.Цэцэгмаа нарыг шагнав. “Алдарт эх” хоёрдугаар зэргийн одонгоор 1 дүгээр хорооны иргэн Б.Ариунтуяа, Б.Гантуяа, 7 дугаар хорооны иргэн Б.Алтанчимэг, Н.Алтанчимэг нарын 278 ээжийг шагналаа. “Алдарт эх” нэгдүгээр зэргийн одонгоор 18, “Алдарт эх” хоёрдугаар зэргийн одонгоор 278, нийт 296 ээж шагнуулсан юм.









