Ханын зурган чимэглэлийг 2000 метр квадрат талбайд хийнэ

2016 оны 6 сарын 02

Нийслэлийн 2016 оны хот тохижилтын ажил, “АСЕМ-11” уулзалтын бэлтгэлийг хангах ажлын хүрээнд 9364.73 метр квадрат явган хүний замын хавтанг шинээр тавих, 36593метр квадрат хавтанг нөхөн сэргээж будах, 12400метр квадрат талбайд унадаг дугуйн зам хийх, 12405 метр квадрат сул шороон даланг эко хавтангаар хучих ажил хийгээд байна. Мөн энэхүү ажлын хүрээнд зөвшөөрөлгүй 38 сурталчилгааны самбарыг буулгаж, 11831 урт метр хайс хашлагыг засварлан, шаардлага хангахгүй хэсгийг буулгаж, барилгын гадна фасадны 8300 метр квадрат талбайг засварлав. Мөн 2000 метр квадрат талбайд ханын зурган чимэглэл хийхээр төлөвлөөд байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
34165
0 эможи
keyboard_arrow_up