Чингэлтэй дүүргийн ЗДТГ-аас хүүхдүүдэд зориулсан баярын арга хэмжээг зохион байгууллаа
2016 оны 6 сарын 01
Олон улсын хүүхдийн эрхийн хамгаалах өдөр буюу Хүүхдийн баярын өдрөөр Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас хүүхдүүдэд зориулсан баярын арга хэмжээг уламжлалын дагуу өнөөдөр Тусгаар тогтнолын талбайд зохион байгуулж байна.
Баярын арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаанд тус дүүргийн удирдлагууд оролцож, мөн 19 хорооноос “Алдарт эх” одонгоор шагнагдсан ээжүүдэд шагналыг нь гардууллаа.
Мөн Тусгаар тогтнолын талбайд Маск продакшн, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төв, Боловсролын хэлтэс, Соёлын төв хамтран хүүхдэд зориулсан арга хэмжээнүүдийг хөтөлбөрийн дагуу зохион байгуулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









34156
0 эможи