Сурагчид Хятадын ЭСЯ-тай танилцлаа

2016 оны 6 сарын 01

Бүгд найрамдах Хятад ард улсын /БНХАУ/ Элчин сайдын яамнаас /ЭСЯ/ Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан нийслэлийн сургуулиудын 100 гаруй сурагчдыг баярлууллаа. Хөгжим бүжгийн коллеж, нийслэлийн Хоёрдугаар сургууль, Хятад, Монголын хамтарсан сургууль, хүүхдийн асрамжийн сурагчдыг Хятадын ЭСЯ-тай танилцууллаа. Энэ үеэр БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрх элчин сайд Шин Хаймин “Хятад, монголчууд сайн хөршийн харилцаатай байдаг. Тиймээс Монголын эх үрсийн баярт ач холбогдол өгч, өөрийн баяр мэтээр хүлээж авч байна. Өнөөдөр Монголын сурагчдыг ЭСЯ-ндаа урьж, баярыг нь хуваалцаж байна” гэлээ. Сурагчдын хувьд Хятадын ЭСЯ-тай танилцахаас гадна уламжлалт хоол болох банш хийх аргаас суралцаж, үндэсний зоог барьсан юм. Мөн сурагчид өөрсдийн бүтээлийн үзэсгэлэнг ах, эгч нартаа толилууллаа. Энэ үеэр Хоёрдугаар сургуулийн нийгмийн ажилтан Д.Даваажаргал “Өнөөдөр сургуулийнхаа 50 гаруй хүүхдийг дагуулж ирлээ. БНХАУ-ын ЭСЯ-ны хувьд манай сургуульд Физикийн лаборатори, кабинет байгуулж өгсөнд талархаж явдаг” гэлээ. Мөн Хятад, Монголын хамтарсан сургуулийн “6г” ангийн сурагч Б.Халиун “Миний хувьд хятад хэлийг цэцэрлэгээсээ сурч, дөрөвдүгээр ангидаа Монголд ирж байсан. Өнөөдөр Хятадын ЭСЯ-тай танилцаж байгаадаа маш их баяртай байна. Идэж, уух гэхээс илүүтэй хятадын уламжлалт хоол банш хэрхэн хийх, урлагтай танилж байгаадаа баяртай байгаа. Миний хувьд элчин сайдууд юу хийдэг вэ гэдгийг мэдэж авмаар байна” гэсэн юм.

123

123

123

123

123

123

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
34150
0 эможи
keyboard_arrow_up