Маргааш Монгол, Хятадын авто замын хилийн боомтууд амарна
2016 оны 5 сарын 31

“Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т заасны дагуу Монгол, Хятадын авто замын хилийн боомтууд “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан маргааш буюу 06 дугаар сарын 01-ний өдөр амарч, 06 дугаар сарын 02-ны өдөр цагийн хуваарийн дагуу хэвийн ажиллана.
Харин энэ үеэр Монгол, Хятадын төмөр замын боомтууд амрахгүйгээр Олон улсын галт тэрэгний цагийн хуваарийн дагуу иргэдэд үйлчилнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









34134
0 эможи