МСДН 17 хүнийг нэр дэвшүүлжээ

Монголын Социал демократ намын /МСДН/ Улс төрийн зөвлөл тавдугаар сарын 25, 26- нд хуралдаж, 2016 оны УИХ-ын сонгуульд 17 хүн нэр дэвшүүлэхээр шийдвэрлэснээ тус намын дарга А.Ганбаатар өнөөдөр /2016.05.31/ сэтгүүлчдэд мэдээллээ.
Тус намын дарга танилцуулахдаа “ Нэр дэвшигчдийн 40 хувь нь магисртаас дээш эрдмийн зэрэг цолтой, мөн 35 хувь нь эмэгтэйчүүд байгаа”-г хэллээ.
МСДН дараах хүмүүсийг энэ жилийн сонгуульд дэвшүүлжээ. Үүнд,
37-р тойрогт С.Эрдэнэцэцэг
47-р тойрогт Ш.Төгсбаяр
49-р тойрогт Р.Нарангэрэл
50-р тойрогт Д.Одончимэг
51-р тойрогт Г.Халиунаа
52-р тойрогт Ч.Энхтөвшин
53-р тойрогт Д.Ганзориг
54-р тойрогт Д.Төмөрбаатар
55-р тойрогт Ш.Болд
59-р тойрогт Д.Амарсайхан
60-р тойрогт Ж.Сандуйжав
62-р тойрогт А.Солонго
63-р тойрогт А.Ганбаатар
64-р тойрогт Ж.Даваадулам
65-р тойрогт Ч.Лхагважав
66-р тойрогт Ч.Баттулга
75-р тойрогт Х.Маам нар өрсөлдөж байгаа юм байна.









