“Бүтээлч хүүхдүүд-2016” өдөрлөг болно

2016 оны 5 сарын 31

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан Гадаад харилцааны яам, Чойжин ламын сүм музей хамтран өнөөдөр 14.00 цагаас “Бүтээлч хүүхдүүд-2016” өдөрлөг зохион байгуулна. “Хүүхэд бүр хөөрхөн” уриан дор болох энэхүү өдөрлөгийн хүрээнд дауны синдромтой, нийгмээс тусгаарлагдсан хүүхдүүдийг баярлуулах, үе тэнгийнхэнтэйгээ уулзаж, найз нөхөд болох боломжийг бүрдүүлэх зорилготой юм.
 Энэ өдөр хүүхдүүд Чойжин ламын сүм музейг үзэхийн сацуу багт хуваагдан музейн үзмэрүүдийг зурах, баримлын шавраар бүтээх зэрэг хөгжөөнт тоглоомуудаар өрсөлдөж, гарын бэлэг гардана. Энэ өдөр бид зорилтот бүлгийн 100 гаруй хүүхдийг тусгайлан урьж музейн үзэгч хүүхдүүдийн хамтаар баярын хөтөлбөрт хамруулахаар төлөвлөсөн ба, Нийслэлийн 5 дугаар сургуулийн дэргэдэх ардын урлагийн “Эгшиглэн-3” хамтлаг, залуу уран бүтээлч Ата Боргужин, "Хурган крью" хамтлаг тус тус оролцож уран бүтээлийн дээжээсээ өргөх юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
34095
0 эможи
keyboard_arrow_up