Сэрэмжлүүлэг: Хийн бөмбөлөг хүүхэддээ авч өгөхгүй байхыг анхааруулж байна

2016 оны 5 сарын 31

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр болох гэж буйтай холбогдуулан БНХАУ-ын зүгээс хийлдэг тоглоом худалдан авахгүй байхыг анхааруулж байна.

БНХАУ өнгөрсөн жилийн хоёрдугаар сард энэхүү хийн бөмбөлөгүүдийг худалдаанаас бүр мөсөн гаргаснаа мэдэгдэж байсан боловч худалдаа эрхлэгчид зарж борлуулсаар байгаа юм. Хүүхдүүдийн анхаарлыг татдаг тус хийн бөмбөлөгнөөс болж олон хүүхэд түлэгдэж, зарим нь эрэмдэг болон үлджээ. Учир нь бөмбөлөгийн хажууд хэн нэгэн этгээд тамхиныхаа ишийг унтраалгүй хаях, эсвэл ил гал гаргахад л бөмбөлөг дэлбэрдэг аж. Тодруулбал тус бөмбөлгүүдийг азотын хийгээр хийлдэг учир ийнхүү дэлбэрдэг юм байна. Манай улсад ч энэ төрлийн хийн бөмбөлгүүдийг одоо болтол борлуулсаар байгаа учир эх үрсийн баяраар хүүхдүүдээ ийн хийн бөмбөлөг авч өгөхгүй байхыг анхааруулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
34089
0 эможи
keyboard_arrow_up