6 САРЫН 1: “Аморе” зайрмагны фестиваль болно

2016 оны 5 сарын 31

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, Эх үрсийн баярыг тохиолдуулан Монгол улсын ууган үйлдвэр “Сүү” ХК-иас жил бүр хүүхэд багачууддаа зориулан “Аморе” фестивалыг зохион байгуулдаг билээ.

6-р сарын 1-ний өдөр Макс Моол их дэлгүүрийн гадаа талбайд бүтэн өдрийн тайзны хөтөлбөртэйгээр явагдах энэхүү арга хэмжээний үеэр “Сүү” ХК-ийн зүгээс хүүхэд багачууддаа зориулан амтат 1000 зайрмаг үнэгүй тарааж, эрч хүчтэй залуусын флаш моб, хөгжилтэй алиалагчийн тоглолт, хөгжөөнт тоглоомууд, хамтлаг дуучдын урлагийн тоглолт, “Circus Mongolia Khadgaa” болон үндэсний циркийн үзүүлбэрүүд, УДЭТ-ын тоглолт, “My Little Pony” хүүхдийн жүжиг тоглогдохоос гадна “Бяцхан хатагтайн хүүхэлдэйн театр”-т үлгэрийн баатрууд амилан, бөөн бөөн сюрпризээр дүүрэн байж, хүрэлцэн ирсэн зочдоо огтхон ч уйдаахгүй нь ээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
34087
0 эможи
keyboard_arrow_up