Өнөөдөр дэлхий нийтээрээ тамхи татдаггүй өдөр

2016 оны 5 сарын 31

Өнөөдөр дэлхий нийтээрээ тамхи татдаггүй өдөр. Тамхины эсрэг өдрийг анх  Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 1988 оны тавдугаар сарын 31-ны өдрөөс эхлэн тэмдэглэж эхэлжээ.
 
Түүнээс хойш дэлхийн бусад улс орнууд нэгдэн “Тамхины эсрэг өдөр”-ийг тэмдэглэж эхэлсэн аж. Анх энэ өдрийг тэмдэглэхдээ XXI зуунд тамхи татах үзэгдлийг арилгах зорилт тавьж байжээ. Мэргэжилтнүүд энэ өдрийг тохиолдуулан “Хэрвээ та тамхи татдаг бол өнөөдөр энэ буруу зуршлаа түр ч болтугай мартаж, тамхи татахгүй байх хэрэгтэй. Дэлхий нийтээрээ тамхи татахгүй өдөрт та нэгдсэнээр XXI зууны дэлхийн иргэн гэдгээ нотлохын сацуу өөрийнхөө сэтгэлийн тэнхээг сорьж байгаа хэрэг” хэмээн зөвлөж байна.
 Тамхи үйлдвэрлэгч, импортлогч аж ахуй нэгж тамхийг сурталчилах, ямар нэг тэмцээн уралдаан, үйл ажиллагааг ивээн тэтгэх хэлбэрээр тамхийг сурталчилах зэргийг хуулиар хориглосон байгаа хэдий ч өнөөдөр ил, далд тамхины сурталчилгаа байсаар байгаа тул ийнхүү тамхины эсрэг өдрийг тэмдэглэхээр болжээ.
 Тамхи нь хүний эрүүл мэндэд маш муу сөрөг нөлөөтэй. Тамхинаас шалтгаалж төрөл бүрийн хавдар, халдварт өвчин, сахар, мэдрэлийн эмгэг, хөдөлгөөний чадавхи буурах, амны хөндийн өвчин, дотор эрхтэн, уушиг муудах гэх мэт маш олон өвчин эмгэгүүдийн эхлэл суурь болдог тул эрүүл мэнддээ анхаарч тамхины хэрэглээнээс татгалзахыг эмч мэргэжилтнүүд зөвлөж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
34085
0 эможи
keyboard_arrow_up