Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Михай Эмнюскү” олон улсын академийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

2016 оны 5 сарын 31

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  өнөөдөр Европын “Михай Эмнюскү” олон улсын академийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд, Чингис хааны одонт зохиолч, яруу найрагч Г.Мэнд-Ооёо, “Михай Эмнюскү” олон улсын академийн ерөнхийлөгч Ион Диасконеску, Молдовын ШУА-ийн ерөнхийлөгч Никола Давижа, академич Жорж Дука, тус академийн ерөнхий менежер Кристи Берсеану, сэтгүүлч, орчуулагч Каролина Бологан нар оролцов.

“Михай Эмнюскү” олон улсын академийн ерөнхийлөгч Ион Диасконеску уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид академийн дурсгалын медаль, бэлэг дурсгалын зүйлс гардууллаа. Академийн төлөөөлөгчид Монголын соёлын байгууллагуудтай холбоо тогтоох, Монголын тухай ном бичих, франц, итали хэлээр орчуулж гаргах зорилготой юм байна.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  уулзалтын үеэр хэлэхдээ “Нэр хүндтэй шагнал өгсөнд та бүхэнд баярлалаа. Монголын тухай ном бичих гэж байгаад их баярлаж байна. Бидэнд бичих, дэлхийд хүргэх зүйл их бий” гэлээ.

Нийтэлсэн: МУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Олон нийттэй харилцах, мэдээлэл боловсруулах алба

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
34078
0 эможи
keyboard_arrow_up