"Миний мэдэх аврагч" тэмцээн амжилттай болж өнгөрлөө

2016 оны 5 сарын 30
 

Нийслэлийн Засаг даргын 2013- 2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, аюулгүй амгалан Улаанбаатар зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд жил бүр нийслэлийн Засаг даргын захирамжаар гамшгаас хамгаалах сургалт, дадлага уралдаан тэмцээн зохион байгуулагддаг билээ. Энэ жилийн арга хэмжээ нийслэлийн Засаг даргын 2016 оны 05 дугаар 13 – ны өдрийн А/380 дугаар захирамжийн дагуу “Аюулгүй амьдрах арга ухаанд суралцъя, хэвшүүлье, нөлөөлье” сэдвийн дор цэцэрлэгийн ахлах ангийн хүүхдүүдийн дунд гамшгаас хамгаалах сургалт, дадлага уралдаант тэмцээний хэлбэрээр зохион байгуулагдаа.

Хүүхэд, багачуудыг бага наснаас нь эхлэн гамшгаас хамгаалах сургалт, дадлагад сургаснаар гамшгаас урьдчилан сэргийлэх талаар мэдлэгтэй болох, гамшгийн үед өөртөө болон бусдад анхан шатны тусламж үзүүлэх чадвар эзэмших зэрэг чухал үр дүнтэй арга хэмжээ болсон юм.

Дүүргүүдийн цэцэрлэгийн дунд зохион байгуулж явуулсан тэмцээнээс шалгарсан Чингэлтэй дүүргийн 19, 39- р цэцэрлэг, Баянзүрх дүүргийн 3- р цэцэрлэг, Баянгол дүүргийн 77- р цэцэрлэг, Сүхбаатар дүүргийн 25- р цэцэрлэг, Сонгинохайрхан дүүргийн 25 -р цэцэрлэг, Хан-Уул дүүргийн 28 дугаар цэцэрлэгийн нийт 7 багийн 140 авъяаслаг хүүхэд, багачууд гамшгаас урьдчилан сэргийлэх сэдэвтэй жүжигчилсэн тоглолт, иргэд, олон нийтэд зориулсан уриалга, сэрэмжлүүлэг явуулах, онцгой байдлын албаны дуу, шүлэг зохиох зэрэг 3- н төрлийн тэмцээнээр авъяас чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж шилдэгээ шалгарууллаа. Тэргүүн байранд Баянзүрх дүүргийн 3-р цэцэрлэг , хоёрдугаар байранд Сонгино хайрхан дүүргийн 11-р цэцэрлэг, гуравдугаар байранд Хан-Уул дүүргийн 28-р цэцэрлэгт тус тус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.

Мөн Нийслэлийн Онцгой байдлын албанд шинээр нэвтэрсэн Австрийн Розенбаурын гал түймэр унтраах зориулалттай автомашин, ой, хээрийн түймэр унтраах автомашин, сургалт сурталчилгааны автомашин, аврах ажиллагааны автомашин, эрэн хайх ажиллагааны квадроцикл зэрэг техник, тоног төхөөрөмжийг дэлгэн үзүүлж нийтийн тээврийн автобусны гадна талд гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлийн сэрэмжлүүлэг байршуулан, видео шторкуудыг хийлгэж Лед дэлгэцээр цацаж, хэвлэл мэдээллийн хэрэгсэлэээр сурталчилах зэрэг ажлуудыг зохион байгууллаа.

“Цэцэрлэгийн насны хүүхдүүдийн дунд тус тэмцээнийг зохион байгуулснаар гал түймэр, газар хөдлөлт, үер усны аюулаас сэргийлэх тал дээр бага насны хүүхдүүдийн мэдлэгийг нэмэгдүүлэх, урьдчилан сэргийлэх анхан шатны мэдлэгтэй болгох, наад зах нь шүдэнзээр тоглох аюултай шүү гэдгийг хүүхдүүд өөрсдөө үеийнхэндээ сурталчилж байгаа юм.” хэмээн Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн сургалт сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн Онцгой байдлын дэслэгч Б.Сүмбэрхүү  ярьж байлаа. Чингэлтэй дүүргийн хувьд тус тэмцээнд гурав дахь жилдээ оролцож байгаа бөгөөд жил бүр амжилттай оролцдог юм байна.

123

123

123


123

123

123

123


123
 



123

123

123

123

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
34054
0 эможи
keyboard_arrow_up