Чингэлтэй дүүргийн хороодуудад гэр бүлийн өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ

2016 оны 5 сарын 30

 Чингэлтэй дүүргийн хороодуудад “Хүүхдэд ээлтэй гэр бүл” хөтөлбөрийн хүрээнд Олон улсын гэр бүлийн өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ. 2016 оны 5 дугаар сарын 29-нд 12 дугаар хорооны Иргэний танхимд “Бид гэр бүлдээ хайртай” сэдвийн хүрээн дор гэр бүлийн үнэ цэнэ, бусдад үлгэр дууриал үзүүлсэн гэр бүл болон сурлага хөдөлмөрийн өндөр амжилт гаргасан хүүхдүүдэд шагнал гардуулсан юм. 12 дугаар хорооны “Аяьяаслаг” гэр бүлээр Ж. Баасанжавын гэр бүл, “Бүтээлч” гэр бүлээр Т.Баатарын гэр бүл, “Спортлог” гэр бүлээр П.Дарьсүрэнгийн гэр бүл, “Оюунлаг” гэр бүлээр Б.Эрдэнэ-Очирын гэр бүл, “Хүмүүнлэг” гэр бүлээр Э.Батсайханы гэр бүл шалгарсан юм. Мөн “Шилдэг хүүхэд” медалиар Б.Гантулга, Э.Ариунбилэг нар шагнуулж урлагийн тоглолтоор бэлэг барьсан юм.

13295258_1171176539580678_1406142335_n 45

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
34052
0 эможи
keyboard_arrow_up