Чингэлтэй дүүргийн залуучуудын аварга шалгаруулах волейволын тэмцээн боллоо

2016 оны 5 сарын 30

 Монголын бүх ард түмний XIV их наадмын хүрээнд Чингэлтэй дүүргийн залуучуудын аварга шалгаруулах волейболын тэмцээнийг 2016 оны 05 дугаар сарын 28, 29-ны өдрүүдэд  дүүргийн биеийн тамир спорт хороонд зохион байгууллаа. Тус тэмцээнд нийт 18 багийн 144  тамирчин оролцож хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө. Эрэгтэйчүүдийн багын төрөлд 1 дүгээр байранд Мөнгөншагай ахлагчтай 17-р хороо, 2 дугаар байранд Б.Одхүү ахлагчтай 13-р хороо, 3 дугаар байранд Төгөлдөр ахлагчтай 2-р хороо шалгарлаа. Харин эмэгтэйчүүдийн багын төрөлд 1 дүгээр байранд Б.Одончимэг ахлагчтай 1-р хороо, 2 дугаар байранд Э.Золбаяр ахлагчтай 16-р хороо, 3 дугаар байранд Д.Ганцэцэг ахлагчтай 13-р  хороо тус тус шалгарсан юм.

5

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
34050
0 эможи
keyboard_arrow_up