Чингэлтэй дүүрэг “БИД БҮГДЭЭРЭЭ ТАМИРЧИН” төслийн шилдэг 31 багшийг алдаршуулав

2016 оны 5 сарын 30

 2015-2016 оны хичээлийн жилд Чингэлтэй дүүргийн Боловсролын хэлтсээс санаачлан сургуулийн өмнөх боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Бид бүгдээрээ тамирчин” төсөлт ажлыг  амжилттай хэрэгжүүллээ.

Шагнал гардуулах арга хэмжээнд дүүргийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ж.Лхагвасүрэн, Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж болон бусад удирдлага оролцов.

Төслийн 1 дүгээр шатанд төрийн өмчийн 24 цэцэрлэгийн  ахлах, бэлтгэл  80 бүлгийн 4800 хүүхэд хамрагдаж, 2 дугаар шатанд байгууллагынхаа түвшинд шалгарсан 31 багийн 1500 хүүхэд, 84 багш, 208 эцэг эх хамрагдсан юм. Харин 3  дугаар шатанд шилдэг 9 цэцэрлэг, 18 багш, 535 хүүхэд 500 багш, эцэг эх хамрагдаж, 2016 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Тусгаар тогтнолын талбайд “Зургийн хичээл” хөгжимт хөдөлгөөнт дасгалыг хийж, олон нийтэд тайлагнасан.  Өнөөдөр энэхүү төслийн шилдэг 31 багшийг Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас алдаршууллаа. Шилдэг 9 номинаци тус бүрт байр эзэлсэн багш нарт БАТЛАМЖ гардуулсны зэрэгцээ Чингэлтэй дүүргийн “Хүндэт тэмдэг”-ээр 15 багшийг, “Хөдөлмөрийн алдар” медалиар 6 багшийг, “Хүндэт өргөмжлөл”-өөр 11 багшийг, “Баярын бичиг”-ээр 1 багшийг тус тус шагнаж урамшууллаа.

2016-2017 оны хичээлийн жилд Чингэлтэй дүүргийн цэцэрлэгүүд “Хэмнэлээр наадья” уриан дор “Бид бүгдээрээ хөгжимчин-2017” төсөлт ажлыг хэрэгжүүлэхээр зорьж байна.

IMG_1008
IMG_0991
IMG_0993
IMG_1063
IMG_1066
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
34049
0 эможи
keyboard_arrow_up