ХУД-ийн 15 дугаар хороонд хүүхдийн баярын арга хэмжээ боллоо

2016 оны 5 сарын 30

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах баярын өдрийг тохиолдуулан 2016 оны 5 дугаар сарын 29-ны өдөр 15 дугаар хороо "Хүүхдийн баяр"-ын арга хэмжээг зохион байгууллаа.

Баярын үеэр Нийслэлийн хүүхэд гэр бүл, хөгжлийн  газраас

  • Авъяаслаг гэр бүл
  • Хүмүүнлэг гэр бүл
  • Спортлог гэр бүл
  • Оюунлаг гэр бүл
  • Бүтээлч гэр бүл гэсэн номинацид тус бүр шилдгээр 5 гэр бүлийг шалгаруулан “Өргөмжлөл” гардуулсан юм.

Мөн НХГБХГазраас шилдэг сурагч 2-г шалгаруулж “Шилдэг хүүхэд” алтан медаль, дүүргийн ИТХ-ын “Хүндэт тэмдэг” 2 ээжийг, хорооны Засаг дарга нутаг дэвсгэрийн хэмжээнд хүүхдийн хүмүүжил, хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа дэвсгэрийн 5 аж ахуйн нэгж байгууллагыг шалгаруулж хорооны Засаг даргын “Өргөмжлөл”-өөр тус тус шагнаж урамшуулсан байна.

Мөн бяцхан хүүхэд багачууддаа урлагын тоглолтоор мэндчилгээ дэвшүүлж, хүүхдийн баярын бэлэг гардуулах ажиллагаа боллоо. 

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 15 ДУГААР ХОРОО

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
34042
0 эможи
keyboard_arrow_up