Чингэлтэй дүүргийн цэцэрлэгүүд “ЖАРГАЛТАЙ ЖААЛУУД” нээлттэй өдөрлөг зохион байгууллаа

2016 оны 5 сарын 30

Монголын сургуулийн өмнөх боловсролын хувийн хэвшлийн байгууллагуудын холбооны Чингэлтэй дүүрэг дэх салбар болон Чингэлтэй дүүргийн төрийн бус өмчийн цэцэрлэгүүдийн санаачилгаар “Жаргалтай жаалууд” сайн үйлсийн аян, нээлттэй өдөрлөгийг зохион байгууллаа.

Өдөрлөгт Чингэлтэй дүүргийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ж.Лхагвасүрэн, Боловсролын хэлтсийн дарга Т.Ням-Очир, мэргэжилтэн Г.Дэлэгмаа, 18 дугаар хорооны Засаг дарга н.Отгонбаяр, 17, 18, 19 дүгээр хорооны нийгмийн ажилтнууд, төрийн өмчийн цэцэрлэгийн эрхлэгч нарын төлөөлөл оролцов.

Өдөрлөгийн нээлтэд МСӨБХХБХ-ны Чингэлтэй дүүрэг дэх салбар холбооны тэргүүн Ц.Одцэцэг хэлэхдээ дүүргийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газраас төрийн бус өмчийн цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг бодитоор дэмжиж байна. Ингэснээр төрийн бус өмчийн цэцэрлэгүүд санхүү, материаллаг бааз, боловсон хүчин зэрэг бүхий л түвшинд тогтвортой ажиллах, бие даасан үйл ажиллагаа шинэ содон менежментийг хэрэгжүүлэхэд дөхөм болж байгааг онцловҮйл ажиллагаанд “Ачлал”, “Гэрэл”, “Их ханд”, “Шүрэн дэгд”, “Мөнх-Буянт”, “Зааны тугал”,  “Далай багачууд”,  “Ягаан зулзаахай”, “Маамуу нааш ир”, “Сэргэлэн божуухай”, “Хундан цагаан хурга”, “Хайлаастын багачууд” цэцэрлэгүүд оролцлоо.

Мөн өдөрлөгийн үеэр Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дээд шагнал “Чандмань” одонгоор Маамуу нааш ир цэцэрлэгийн менежер н.Эрдэнэцэцэг, Далай багачууд цэцэрлэгийн үүсгэн байгуулагч н.Цэвэлмаа, Хайлаастын багачууд цэцэрлэгийн эрхлэгч н.Нарантуяа нарыг шагнасныг Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн гардуулж баяр хүргэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
34024
0 эможи
keyboard_arrow_up