Илтгэлийн уралдаанд Чингэлтэй дүүргийн 17 дугаар сургуулийн захирал Б.Чимгээ түрүүллээ

2016 оны 5 сарын 30

 Нийслэлийн Боловсролын газар үүсэн байгуулагдсаны 85 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан илтгэлийн уралдаанд Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн захирлууд амжилттай оролцлоо.

ЕБС-ийн захирлуудын удирдахуйн  ур чадварыг дээшлүүлэх, арга туршлагыг  түгээн дэлгэрүүлэх, багшийн хөгжлийн болон сургалтын  практикт тулгарч байгаа асуудлуудыг шийдвэрлэх арга замыг эрэлхийлэн, тэргүүн туршлагыг судлах,  түгээн дэлгэрүүлэх,  судалгаа шинжилгээ хийх  ур чадварыг дэмжих зорилгоор “Боловсролын шинэчлэл – Сургуулийн менежмент” илтгэлийн уралдааныг Нийслэлийн боловсролын газраас 2 үе шаттайгаар зохион байгуулж, сүүлийн шатны шалгаруулалтыг 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн Шинэ-Эрин сургууль дээр амжилттай зохион байгууллаа.

Сүүлийн шатанд нийслэлийн 9 дүүргээс шалгарсан 20 илтгэл хэлэлцэгдлээ.

Шалгарсан илтгэлүүд:
1-р байр. Б.Чимгээ (ЧД 17-р сургуулийн захирал )
2-р байр. О.Мөнхзаяа (БГД Сэтгэмж ЦС-ийн захирал )
2-р байр. Д.Ариунаа (ХУД 60-р сургуулийн захирал)
3-р байр.З.Байгальмаа (БГД ЭӨЦ)-ийн захирал )
3-р байр. С.Оюун (ХУД 115-р сургуулийн захирал )
3-р байр. С.Пүрэвжаргал (СБД 16-р сургуулийн захирал )
Хүүхэд нэг бүрийг хөгжүүлж, сургуулийн менежментийг боловсронгуй болгох ариун үйлсэд тань улам их амжилт хүсэн ерөөе!

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
34021
1 эможи
keyboard_arrow_up