Их тойрууд тохижилтын ажил хийж байна

2016 оны 5 сарын 30

“АСЕМ”-ын бэлтгэлийг хангах ажлын хүрээнд Их тойруу буюу 100 айлын уулзвараас Сансарын аюулгүйн тойрог хүртэл явган хүний замын хавтанг нөхөн сэргээх, сул шороо ихтэй, ногоон байгууламж хийх боломжгүй налуу даланг эко хавтангаар хучих ажлыг хийж байна. Одоогоор хуучин 410 метр квадрат эко хавтанг хуулж, шинээр 521 метр квадрат эко хавтанг суулган, 300 метр квадрат явган хүний замыг бетоноор цутган, 200 урт метр хашлага тавьж, 280 метр куб зам талбайг тэгшлэн “Mongolians” рестораны баруун талын талбайн хур хог, шороог ачиж тээвэрлэлээ. Мөн Сансарын аюулгүйн тойргоос Нарантуул захын уулзвар хүртэл тохижилтын ажлыг хийж эхэлсэн. Энэхүү ажлын хүрээнд Баянцээлийн урд талын туслах замын нөхөөс 100 м.кв талбайн нөхөөс хийж, шаардлага хангахгүй 787 хайс хашлага, 4 мэдээллийн самбарыг буулгав. “Сандэй” худалдааны төвийн урд талын ногоон павилонуудын дундах гарц, Кэмпински зочид буудлын баруун талын хоёр гарц, Сандэй худалдааны төвийн урд талын, баруун хойд талын ХӨСҮТ-рүү эргэдэг гарц, Сандэй худалдааны төвийн баруун талын 107.5 фм-тэй байрны гарцыг хийсэн. Мөн 21 худгийн түвшинг тааруулж явган хүн чөлөөтэй зорчих боломжийг бүрдүүллээ гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
34001
0 эможи
keyboard_arrow_up