Намууд эмэгтэйчүүдээ аманд өгөв үү?

2016 оны 5 сарын 28

Сонгуулийн тухай хуульд зааснаар Ардчилсан нам болон Монгол Ардын нам 20 хувийн квотоор эмэгтэйчүүдийнхээ нэрийг дэвшүүлж байгаа. Эрх баригч Ардчилсан нам 16 эмэгтэй хүн, Ардын нам 15 эмэгтэйг энэ удаагийн сонгуульд нэр дэвшүүлэхээ зарлав. Гэвч, Ардчилсан намч, Ардын нам ч хуульд заасан 20 хувийн квотыг эмэгтэйчүүдээ өгсөн ч нарийндаа бол эрчүүдийнхээ аманд, хамгийн хүнд тойрогт эмэгтэйчүүдээ сойлоо.Тухайлбал, Ардчилсан нам гэхэд Г.Байгалмааг Ц.Нямдоржийн аманд, Г.Эрдэнэтунгалагийг Ж.Эрдэнбатын аманд өгч Р.Бурмааг Д.Хаянхярваатай, М.Батчимэгийг Сү.Батболдтой, Д.Арвинг П.Анужинтай, Н. Мөнхтуяаг Ө.Энхтүвшинтэй, Г.Ургамалцэцэгийг Д.Тэрбишдавгатай н.Мөнхцэцэгийг Н.Номтойбаярын аманд З.Нарантуяаг Ш.Батсамбуутай, Ц.Оюунгэрэлийг Ц.Даваасүрэнтэй халз тулгав.Тэгвэл Ардын нам Н.Оюундарийг С.Баярцогтын аманд, Д.Амгаланг С.Эрдэнийн аманд, С.Оюунбилэгийг Л.Болдын аманд, Г.Мөнхцэцэгийг Г.Ганбаатарын аманд, Ц.Цогзолмааг Л.Гантөмөрийн аманд өгч, Д.Оюунхоролыг Д.Зоригттой, Д.Сарангэрэлийг Ж.Ганхуягтай, Н.Ундрааг С.Одонтуяатай, М.Оюунчимэгийг Г.Баярсайхантай, Ц.Гарамжавыг Ө.Пүрэвбаатартай халз тулгав.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33985
0 эможи
keyboard_arrow_up