”Монгол цэргийн жавхаа” уралдаан эхэллээ

2016 оны 5 сарын 28

Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах Ерөнхий газар, Онцгой байдлын Ерөнхий газрын анги, байгууллагуудын дунд зохион байгуулагдсан тэргүүний тохижилттой, жагсаалч анги, байгууллага шалгаруулах “Монгол цэргийн жавхаа-2016’’ уралдааны дүнг танилцуулж, шагнал гардуулах ёслол өнөөдөр  Их эзэн Чингис хааны талбайд 11.30 цагт болох юм.

Уг арга хэмжээнд Батлан хамгаалахын сайд, Төрийн нарийн бичгийн дарга, газрын дарга нар,  ЗХЖШ-ын дарга, орлогч дарга, газрын дарга нар, Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын Ерөнхий газрын удирдлага, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, тэргүүлэгчид, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн Засаг даргын орлогч нар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга, Захирагчийн ажлын албаны дарга, Нийслэл, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид, дүүргийн Засаг дарга нар, Нийслэлийн нутгийн, захиргааны байгууллагын удирдлага, ажилтнууд, иргэд, Зэвсэгт хүчин, Хил хамгаалах, Онцгой байдлын анги, байгууллагуудын алба хаагчид, “Хааны эрэлд-2016” олон улсын цэргийн хээрийн сургуульд оролцож байгаа бие бүрэлдэхүүн оролцох гэнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33983
0 эможи
keyboard_arrow_up