47 орны цэргийн албан хаагчид “Хааны эрэлд-2016”-д оролцож байна

2016 оны 5 сарын 28

Монгол Улсад 47 орны 2000 гаруй цэргийн алба хаагчид "Хааны эрэлд-2016" олон улсын сургуульд оролцож байна.

Монгол Улсын Зэвсэгт хүчин нь Номхон далай дахь АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны сургалт, дадлагыг 2003 оноос эхлэн хоёр талын сургууль хэлбэрээр зохион байгуулж эхэлсэн бөгөөд 2006 оноос олон улсын сургалт, дадлага болгон өргөжүүлснээр энэ жил 10 дахь жилдээ амжилттай зохион байгуулан ажиллаж байна.

"Хааны эрэлд" олон улсын сургууль нь Ази-Номхон далайн бүс нутгийн хэмжээнд улс орнуудын энхийг дэмжих ажиллагааны чадавхи, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэгдсэн үндсэн арга хэмжээний нэг болж өргөжөөд байна. Сургуулийн гол зорилго нь Монгол Улсын Зэвсэгт хүчний болон оролцогч улсуудын бие бүрэлдэхүүний энхийг дэмжих ажиллагааны арга техникүүдэд сурган дадлагажуулах, Зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагаанд оролцох чадавхийг нэмэгдүүлж, сургуульд оролцогч орнуудын цэргийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оршдог. Сургуулийн хүрээнд бригад, батальоны түвшний команд штабын сургууль, штабын дадлага сургалт, салааны түвшний тактикийн хээрийн сургууль, НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны хүчин чармайлтыг сайжруулах олон талт сургалтууд, барилга болон эмнэлгийн мэргэжилтнүүдийн хамтарсан сургалт ажиллагааг тус тус зохион байгуулсанаар Зэвсэгт хүчний энхийг сахиулагчдыг сургаж бэлтгэж, олон улсын цэргийн эмч, барилгын мэргэжилтнүүд харилцан ажиллаж, туршлага солилцон, орон нутгийн ард иргэдэд хүмүүнлэгийн тусламжийн үйлчилгээ үзүүлдэг ач холбогдолтой юм. 47 орны цэргийн албан хаагчид “Хааны эрэлд-2016”-д оролцож байна Энэ сарын 26-нд дэлхийн орнуудын цэрэг эрс үймээн самуун дэгдсэн үед хэрхэн ажиллахаас эхлээд олон сорилго, даалгаврыг гүйцэтгэх явцтай нь хэвлэл мэдээллийн төлөөлөгчид танилцах өдөрлөг болсон юм. Хэвлэл мэдээллийнхэнд нээлттэй энэ өдөрлөгөөр сургуулийн Монгол, АНУ-ын талын удирдагч нар мэдээлэл өгч, сорилго даалгавруудыг цэргийн алба хаагчид хэрхэн биелүүлж байгааг үзүүлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33978
0 эможи
keyboard_arrow_up