ӨНӨӨДӨР: Монголын барилгачин эмэгтэйчүүдийн чуулга уулзалт болно

2016 оны 5 сарын 28

09.00 цагт: Буянт-Ухаа спорт ордонд лаанбаатар хотын дүүргүүдийн дунд нягтлан бодогчдын спортын тэмцээн эхэлнэ. Утас: 88086225

10.00 цагт: Нийслэлийн боловсролын газар үүсч хөгжсөний 85 жилийн ойн хүрээнд цэцэрлэгийн тогооч нарын ур чадварын анхдугаар уралдаан Контенинтал зочид буудалд болно. Утас: 99040753, 70113080

11.00 цагт: "Нийслэлийн өнгө-хотын соёл2016" иргэний зөвлөгөөн МЗХ-ны Залуус танхимд болно. Зөвлөгөөнд эрүүл мэнд, хот төлөвлөлтийн салбарынхан, нийтийн тээвэр, нийслэлийн тохижилт үйлчилгээний ажилтнууд, иргэдийн төлөөлөл, хувиараа бизнес эрхлэгч, худалдааны төвүүд болон найман нэрийн бараа, түргэн үйлчилгээний цэгт арилжаа наймаа эрхлэгчид оролцож орчны бохирдлын асуудлыг иргэдийн идэвхи оролцоотойгоор хэрхэн шийдвэрлэж болох талаар хэлэлцэнэ. Утас: 96039398

11.30 цагт: Нийслэлийн Засаг даргын санаачилгаар 4 дэх жилдээ зохион байгуулж байгаа “Монгол цэргийн жавхаа-2016” уралдааны эцсийн шалгаруулалт, шагнал гардуулах ёслол, иргэн-цэргийн бахархлын өдөрлөг Чингисийн талбайд болно. Утас: 99666553

12.00 цагт: Монголын барилгачин эмэгтэйчүүдийн чуулга уулзалт  "SS club"-т болно.  Утас: 88118404, 98118404

12.00 цагт: МАХН УИХ болон орон нутгийн сонгуульд нэр дэр дэвшигчдээ тодруулсан талаар болон тус намын зарим гишүүд сонгуулийн эрхээ хамгаалахаар өлсгөлөн зарлаж эхэлсэн талаар хэвлэлийн бага хурал зарлалаа. Хурал Тусгаар тогтнолын талбайд болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33971
0 эможи
keyboard_arrow_up