Я.Жаргалсайхан: Чингэлтэй дүүргээс гадна нийслэлийн төвийн 5 дүүрэгт түргэн шуурхай үйлчилгээ үзүүлж байна

2016 оны 5 сарын 27

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, Онцгой байдлын хурандаа Я.Жаргалсайхантай  ажлын явцын талаар ярилцлаа.

 

Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэс хэзээ байгуулагдсан бэ? Ямар зорилт дэвшүүлэн ажиллаж байна энэ талаар яриагаа эхлүүлье.

Монгол улсад гал түймэр унтраах анхны мэргэшсэн байгууллага 1925 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотноо“Усан хөөрөгний газар” нэртэйгээр 10 хүний орон тоотойгоор анх тулгын чулуугаа тавьсан нь хуучнаар Төв гал команд буюу одоогийн Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах, 10 дугаар анги юм. Гал түймэр унтраах аврах анги маань 1981 онд Төрийн дээд шагнал болох “Алтан гадас” одон, 2015 онд Цэргийн гавъяаны улаан тугийн  одонгоор шагнагдсан түүхэн гавъяатай хамт олон.

Дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гүйцэтгэх үүрэг, эрхэм зорилгын хувьд  Засаг даргын бүрэн эрх, чиг, үүрэг, хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд оновчтой бодлого, зохицуулалт, үнэлгээ, мэргэжлийн удирдлага, зөвлөгөөгөөр хангах, дүүргийн хэмжээнд бэлэн байдлыг хангах, гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх аврах, тэмцэх, хор уршгийг арилгах, хойшлуулашгүй сэргээн босгох үйл ажиллагааг зохион байгуулах, эрсдэл, эмзэг байдлыг бууруулах, дүүргийн Засаг даргыг үнэн зөв мэдээллээр хангах, түүнд мэргэжлийн дэмжлэг, туслалцаа үзүүлэхэд чиглэгдсэн бөгөөд энэ үүргийн хээ дагуу бид ажил үүргээ гүйцэтгэж байна.

Дүүргийн Онцгой байдлын хэлтэс нийт хэдэн хүний бие бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна вэ?

Манай хэлтэс ОБЕГ-аас 2013 онд батлагдсан бүтэц орон тоогоор 120 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Тодруулбал, Онцгой байдлын хэлтсийн дарга, Гамшгаас хамгаалах, бэлтгэл бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн, нягтлан бодогч , гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн, автын инженер, бичиг хэрэг архивын ажилтан  зэрэг нийт 8 нэгжтэй, Алтан гадас одонт болон цэргийн гавъяаны одонт Аврах гал унтраах 10 дугаар анги нь захирагч, орлогч, салаан дарга 4-н ээлжийн зохион байгуулалттай, жолооч 30, гал сөнөөгч 82 нийт 112 нэгжтэй үүрэг гүйцэтгэж байгаа.

Мөн 24 цагийн үүрэг гүйцэтгэдэг 109, удирдах буюу өдрийн 8 цагаар үүрэг гүйцэтгэдэг 11 албан хаагчийн бие бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

Танай хэлтсийн хувьд хотын төвд байршилтай учир нэлээд хэмжээний нутаг дэвсгэрийг хариуцан ажилладаг байх. Энэ талаараа дэлгэрүүлвэл?

Тиймээ. Манайх хотын төвд байршилтай учир үйлчлэх хүрээ тэр хэмжээгээр том гэж болно. Учир нь Чингэлтэй дүүргээс гадна нийслэлийн төвийн 6 дүүрэгт түргэн шуурхай үйлчилгээ үзүүлж байна. Тодруулбал, Дүүргийн 9 мянган га бүхий нутаг дэвсгэрийн орон сууцны 6, гэр хорооллын 13, нийт 19 хорооны 35.000 орчим өрхийн 153.000 гаруй иргэд, Засаг даргын Тамгын газрын болон дэргэдэх 20 албад, хэлтэс, 8 их, дээд сургууль, ерөнхий боловсролын 16 сургуулийн 35.000 гаруй оюутан, сурагчид, 21 ясли, цэцэрлэгийн 6800 хүүхэд, Эрүүл мэндийн нэгдэл, гурван амбулатор, улсын чанартай гурван эмнэлэг, 19 өрхийн эмнэлэг, 51 хувийн хэвшлийн эмнэлэг, 15 ШТС, холбоо, банк, төрийн захиргааны байгууллага, усан сан зэрэг 51 обьект, 3.5 мянган га бүхий ойн сангийн ногоон бүсийн  зуслангийн 12 ам, 8000 орчим байшин, барилга, 1110 мал бүхий 108 өрх,үерийн аюултай бүсийн 437, өндөр хүчдэлийн шугам доорх 145 айл, өрхийн 500 иргэд ,үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг томоохон 2500 ААНБ-ын хүний амь бие, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчныг гамшиг, ослын аюулаас урьдчилан сэргийлэх авран хамгаалах, хойшлуулашгүй сэргээн босгох үйл ажиллагааг зохион байгуулан мэргэжлийн удирдлагаар ханган ажилладаг.

Мөн Нийслэлийн төвийн 6 дүүрэг болох СБД-ийн хойд хэсгээрээ 5 буудал , БЗД-ийн зүүн хойд зүгт Дарь эх , зүүн зүгт Кино үйлдвэр , зүүн урд зүгт Наран туул , ХУД-ийн урд зүгт  Энхтайваны гүүр , СХД-т баруун урд Гурвалжингийн тойрог, баруун зүгт 10 хороолол, Баян хошуу 5,2 км/ БГД, 3,4 хороолол 2,5 км/ хүрч үйлчилдэг.  Нийслэлд гарч буй гал түймрийн 65%-д хүрч ажиллаж байна. Тооцоод үзвэл өдөрт 3-7 дуудлага буюу жилдээ 1200 гал түймэр гамшиг ослын голомтод  ажиллаж байгаа юм. 

Урин дулааны улирал эхэлсэнтэй холбоотой гал түймрийн гаралт нэмэгддэг. Он гарснаас хойш Чингэлтэй дүүргийн хэмжээнд галын дуудлага өмнөх оныхтой харьцуулахад ямар үзүүлэлттэй байна вэ?

Чингэлтэй дүүрэгт 2014 оны 05-р сард гарсан гамшиг ослын дуудлагыг 2015 оны 05-р сартай харьцуулсан судалгаанаас харж болно.

Объектын гал түймрийг хороодоор харьцуулсан судалгаа

Иргэдэд, аж ахуйн нэгжүүдээс аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах нь чухал. Энэ чиглэлийн ухуулга сурталчилгааг ямар сувгуудаар явуулж байгаа вэ?

Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай хууль,  Гамшгаас хамгаалах тухай мэдээлэл солилцох, зарлан мэдээлэх журам, Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх,  Гарсан гал түймрийг унтраах аргачилал, багаж хэрэглэлийн бэлтгэл бэлэн байдал, Шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэх, Газар хөдлөлтийн үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ, Хүн малын гоц халдварт өвчин, Галын аюулгүй байдлын тухай хууль  тогтоомж, норм  стандартууд урьдчилан сэргийлэх арга зам, гарсан гамшиг-осол, гал түймэр гарч байгаа нөхцөл шалтгаан тоо баримт зэрэг сэдвүүдээр 26 байгууллагад танхимын сургалт зохион байгуулж, дадлага ажилд тухайн байгууллагын 718 ажилтан албан хаагч хамрагдсан бөгөөд тэвшинд асаасан ил галыг унтраах дасгал сургууль хийж ажилласан.

Мөн гамшгаас хамгаалах, галын аюулаас урьдчилан сэргийлэх өдөрлөгийн арга хэмжээг МҮОНТ, ТВ-8, С-1, МН-25, Монголд HD, Монгол ТV, MNBS телевизүүд,  Өнөөдөр өдөр тутмын сонинд нийтэлж, ард иргэдэд сурталчилан ажилсан юм.

Үүнээс гадна сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд, Аж ахуй нэгж байгууллага, ард иргэдийн дунд сургалт зохион байгуулдаг. Ер нь бүх сувгуудыг ашиглаж, гал түймэр, гарч болох эрсдлээс урьдчилан сэргийлэх талын мэдээллийг түгээж ажилладаг. .

Ажилтан, албан хаагчдын мэргэжлийг дээшлүүлэх сургалтыг хэрхэн зохион байгуулдаг вэ?

Онцгой байдлын ерөнхий газрын  даргын баталсан 2016 оны сургалтын хөтөлбөрийн хүрээнд Гал түймэр унтраах  аврах, 10 дугаар ангийн бие бүрэлдэхүүнд мэргэжлийн хичээл 8, албаны хичээл 6, жолооч нарт 4 удаа  нийт давхардсан тоогоор 1637 албан хаагч нарт 34  цагийн танхимийн сургалт зохион байгуулан явуулсан.Бие бялдар, нормчлалын шүүлэг:

Ангийн нийт бие бүрэлдэхүүнээс давхардсан 173 албан хаагчдаас 01 дүгээр улиралд гал унтраах нормативаар 2 удаа, бие бялдар шалгуур үзүүлэлтээр 87 албан хаагчдаас 1 удаа, хууль дүрэм судлуулах, мэдлэг боловсрол дээшлүүлэх ажлын хүрээнд, гал түймэр унтраах дүрэм, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааныдүрэм, ХХУТДМ дүрмүүдээр сар бүр 3 удаа давхардсан тоогоор 814 албан хаагчдаас  шүүлзг авч ааварчилгаа өгч материалжуулан ажилласан.

 Онцгой байдлын албаны ажил бол хүнд нөхцөлд ажилладаг. Нийгмийн талаас нь хэрхэн харж ханддаг вэ?

Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх талаар анхаарал хандуулах асуудлын нэг л дээ 1 алба хаагчид дүүргийн Засаг даргын тамгын газраас гэр шийдвэрлэж өгч ажилласан. Мөн шинээр гэр бүл болж хүүхэд төрүүлсэн, ар гэрийн гачигдал тохиолдсон үед тусалж дэмжлэг үзүүлж ажиллаж байна.

Удахгүй Үндэсний их баяр наадам боллоо. Наадам болохтой холбогдуулан Онцгой байдлын алба ямар үйл ажиллагаа зохион байгуулж ажиллах гэж байна вэ?

Баяр наадмыг тохиолдуулаад Онцгой байдлын алба өндөржүүлсэн бэлэн байдалтай ажилладаг. Баяр наадмын үеэр амрах эрх байдаггүй. Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн онцгой байдлын хэлтсээс өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж байнгын бэлэн байдалтай ажиллана. Урьдчилан сэргийлэх ажлыг явуулж байна. Үүндээ баяр наадмын үеэр худалдаа үйлчилгээний чиглэлээр болон бусад үйл ажиллагаа явуулах  аж ахуй нэгж байгууллагуудын   галын аюулгүй байдлыг шалгах  чиглэлээр төлөвлөгөө гаргаж, хүмүүсээ томилж хяналт, шалгалтыг явуулдаг.

Ярилцсанд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33948
0 эможи
keyboard_arrow_up