Чингэлтэй дүүргийн төсөвт байгууллагын нягтлан бодогч нар сургалтад хамрагдав

2016 оны 5 сарын 27

 Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангйн хэлтсээс Дүүргийн төсөвтай харилцагч Төсөвт байгууллагуудын нягтлан бодогч нарын дунд нэг сарын хугацаат семинарыг 2016 5 дугаар сарын 26-ны өдөр зохион байгууллаа. Энэ семинарт Нийслэлийн Аудитын газрын Санхүүгийн аудитын менежер Д.Энхдалай, Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Ж.Орхонбаяр болон Санхүү, төрийн сангийн хэлтсийн ажилтнууд, төсөвт байгууллагын 46 нягтлан бодогч оролцлоо. “Дүүргийн 2015 оны жилийн эцсийн санхүүгийн нэгтгэсэн тайлан тэнцэлд аудит хийсэн дүгнэлт, зөвлөмжийн тайланд дурьдагдсан зөрчил, дутагдлыг арилгах арга зам, зөвлөмжийг хэрэгжүүлэх талаар анхаарах асуудал, цаашид зохион байгуулах ажлын чиглэл, түүний үр дүн” сэдвээр сургалт явагдсан юм. Дүүргийн төсвийн орлого, зарлагын гүйцэтгэлийн 2016 оны эхний 4 дүгээр сарын мэдээ хүлээн авалт, мэдээний тодруулга түүний үр дүн, санхүүгийн тайлан тэнцэлд шинжилгээ судалгаа хийх, хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх асуудлаар болон хэлтсээс 2016 онд зохион байгуулах сургалтын нэгдсэн төлөвлөгөөний агуулга зэрэг асуудлыг тус тус хэлэлцлээ. Мөн дүүргийн хэмжээнд зохион байгуулагдаж байгаа Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгийн улсын үзлэг тооллогын ажлын явц, үр дүн, тооллогын дүн мэдээг нэгдсэн нэгтгэлд оруулхад анхаарах асуудлаар Нийслэлийн Өмчийн харилцааны газрын мэргэжилтэн Б.Мөнхбаатар, М.Энхбаяр нар мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажилласан нь тооллого зохион байгуулах дүүргийн ажлын хэсгийн ажилд тодорхой үр дүнгээ өгсөн ажил боллоо.

IMG_0631 IMG_0636IMG_0633

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33936
0 эможи
keyboard_arrow_up