Чингэлтэй дүүргийн Боловсролын хэлтсийн сургуулийн өмнөх боловсролын багш нар сургалтад хамрагдлаа

2016 оны 5 сарын 27

“Бага насны хүүхдийн хөгжил” сэдэвт нийслэлийн дүүргүүдийн сургагч багш нарыг чадваржуулах 30 цагийн сургалтанд Чингэлтэй дүүргийн Боловсролын хэлтсийн сургуулийн өмнөх боловсролын асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Дэлэгмаагаар ахлуулсан 15 сургагч багш хамрагдлаа.

Сургалтыг Нийслэлийн Боловсролын газар, Unicef, Отгонтэнгэр их сургуулиас хамтран 2016 оны 05 сарын 23-наас 25-ны өдрийг дуустал Отгонтэнгэр их сургууль дээр амжилттай зохион байгууллаа. Уг сургалтанд нийслэлийн хэмжээний 168 сургагч багш оролцож, хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх үзэл баримтлал, сургалтын хөтөлбөр боловсруулах арга зүй, бага насны хүүхдийг ажиглангаа баримтжуулах, сургалтын орчин болон суралцахуйн чиглэл бүрээр арга зүйн, болон хүүхдийн хөгжлийг хэрхэн дэмжиж, хөгжүүлэх талаар суралцлаа.

Сургалтанд оролцсон Чингэлтэй дүүргийн төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэгийн төлөөлөл орон нутгийн түвшинд хэрэгжүүлэх үйл ажиллагааны дараагийн алхамаа тодорхойлон дүүргийнхээ цэцэрлэгийн багш нарыг чадвахжуулахад бэлэн боллоо. Сургалтын төгсгөлд СӨБ хариуцсан мэргэжилтэн Г.Дэлэгмаа сургалт зохион байгуулсан байгууллагуудад баярлаж талархсанаа илэрхийллээ.

Мөн Монголын Хүний нөөцийн Хөгжлийн Ассоциаци, Нийслэлийн БОловсролын газар, Улаанбаатар эрдэм их сургууль хамтран зохион байгуулсан “Байгууллагын Удирлагын хөгжлийн цогц сургалт”  05 дугаар сарын 17-оос 20-ны өдрийг дуустал Улаанбаатар Эрдэм их сургууль дээр явагдлаа. Уг сургалтад 5, 18, 31, 33, 39, 70-р цэцэрлэгийн эрхлэгчид хамрагдан Хүний нөөцийн хөгжил, Удирдагчийн чанар, Багийн ажиллагаа, Стратеги төлөвлөлт, СӨББ-ийн удирдлагын арга зүй сэдвүүдээр суралцлаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33922
0 эможи
keyboard_arrow_up