Чингэлтэй дүүргийн Мэдээлэл харилцаа холбооны салбарын шилдгүүдийг шагнаж урамшууллаа

2016 оны 5 сарын 26

 Монгол Улсад Мэдээлэл Харилцаа Холбооны байгууллага үүсч хөгжсөний 95 жилийн ойг тохиолдуулан салбартаа амжилт гаргаж амжилтаараа бусдыгаа тэргүүлж буй ажилчдыг Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас шагнаж урамшууллаа. Дүүргийн “Хүндэт тэмдэг”-ээр Монголын цахилгаан холбоо ХХК-ний ажилтан Г.Батбаяр, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Мэдээллийн технологи олон нийттэй харилцах албаны Мэдээлэл технологи хариуцсан мэргэжилтэн Г.Эрдэнэ-Очир, “Медиа Про” ХХК-ний ажилтан Т.Отгонжаргал, Г.Адъяасүрэн нар, “Оптик линк” ХХК-ний ажилтан Б.Баттогтох, “Хориулт” ХХК-ний ажилтан Р.Эрдэнэбат, 3 дугаар хорооны иргэн Х.Амаржаргал, 15 дугаар хорооны иргэн Н.Оюунгэрэл нар шагнагдлаа. Харин дүүргийн “Хөдөлмөрийн алдар” медалиар Монголын цахилгаан холбоо ХХК-ны ажилтан О.Бат-Өлзий, 5 дугаар хорооны  иргэн С.Ариунзаяа, Ч.Үлэмжхүү, Г.Баярмагнай, П.Сэргэлэн, Д.Чимэдцэрэн, Н.Нармандах, С.Батнасан нарын 8 хүнийг шагнаж урамшууллаа. Шагналыг дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж, Захиргаа хуулийн хэлтэсийн дарга О.Нямбат, Мэдээллийн технологи, олон нийттэй харилцах албаны дарга Б.Лхагваням нар гардуулан өглөө.

IMG_0715 IMG_0701 IMG_0750

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33888
0 эможи
keyboard_arrow_up