Л.Мөнхбаясгалан: УИХ-ын гишүүн Х.Баттулгын оффшор данс байвал адилхан л дэлгэнэ

2016 оны 5 сарын 26

Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан Монгол ньюс мэдээллийн төвд сэтгүүлдэд яг одоо мэдээлэл хийлээ.

Хэвлэлийн хурлаар:

АНУ-ын 10 жилийн хугацаатай виз надад байдаг. Би "Айр маркет"-аар үйлчлүүлж, өчигдөр 22 цагт Сөүлд очоод цаашид Вашингтонд буух нислэгийн визийг энэ сарын 24-нд авсан байсан. Виз авснаас хойш янз бүрийн хүмүүс над руу утасдаж байсан. Ингээд өчигдөр нисэх гэж байтал ЭЦГ-аас ахмад н.Баасанжав гэх хүн утасдаж, ирэхгүй бол албадан авчрана гэсэн. Очтол шууд надад эрүүгийн хэрэг үүсгэж, хилээр гарах эрхийг маань хаасан. Тэгээд надад Эрүүгийн хуулийн 148.4-т заасан үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн гэдгээ танилцуулсан. Энэ нь залилангийн гэмт хэрэг дотроо хүндрүүлсэн заалт буюу 10-15 жилийн ялтай юм байна. Тэр нь юу байсан бэ гэхээр 2013 онд "Миат" ХХК-тэй хийсэн 40 сая төгрөгний зар сурталчилгааны гэрээ байсан. Түүнийг маань гаргаж ирээд бүлэглэн үйлдсэн гэмт хэрэг гэж хэлсэн.

Би Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн дэлгэсэн Панамын материалд дурдагдсан 49 хүний баримтыг бүрэн эхээр нь авч ирж “Цензургүй сурвалжлага”-ынхаа хоёрдугаар ангийг бэлтгэх гэж байсан юм. 17 жил намайг ингэж гүтгэж байна.

Би 20 жил сэтгүүлчээр ажилласан. Би эрх чөлөөний төлөө явсан. Эрүүгийн хэрэг үйлдэж байгаагүй. Өнөөдрийн байдлаар надад амьдрах боломж байхгүй боллоо. Талийгаач Лхагвасүмбэрэлийн талаар нэвтрүүлэг хийснээс хойш миний гэр бүлийг утсаар чагнаж,  машинаар дагадаг болсон. Би энэ хугацаанд тэвчсээр ирсэн. Яагаад гэвэл олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдэд ийм дарамт ирдэг. Гэхдээ өнөөдөр тэвчээр барагдаж байна.

Би Монгол Улсын иргэний хувьд өөрийнхөө эрхийг хамгаалах ёстой юм байна. Би С.Баярцогт, Сү.Батболд, Д.Цогтбаатар нарын үнэн баримттай олон хэвлэлд цацагдсан мэдээллийг л дэлгэсэн. Яагаад энэ хүмүүсийн нэрийг гаргаж болдоггүй юм. Энэ хүмүүс тийм дархан юм уу. Хэрвээ оффшорын талаар ярьсан, хэлсэн хүмүүсийг шалгах гэж байгаа бол Монгол Улсын Ерөнхийлөгчийг, УИХ-ын даргыг шалгах хэрэгтэй. Бас УИХ-ын гишүүн Х.Баттулгын оффшор данс байвал адилхан л дэлгэнэ гэж хэллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33881
0 эможи
keyboard_arrow_up