Барилгын өрөг угсрагч, Хавтанцар наагчийн Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн болно

2016 оны 5 сарын 26

Монгол улсад барилгын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойн угтан барилгын  мэргэжилтэн,  мэргэшсэн ажилчид, МСҮТ-д засал, өргийн мэргэжлээр суралцаж байгаа оюутан, залуусын дунд  “Өрөг угсрагч”, “Хавтанцар наагч”- ийн Улаанбаатар хотын аварга шалгаруулах Нийслэлийн Засаг даргын нэрэмжит тэмцээнийг зохион байгуулахаар боллоо. Тэмцээн нь барилгын салбарт өрөг угсрагч, хавтанцар наагчийн чиглэлээр ажилладаг мэргэшсэн ажилчид, энэ чиглэлээр суралцаж байгаа оюутан залуусын ур чадварыг дээшүүлэх, цаашлаад  олон улсын тэмцээнд оролцох авъяас чадвартай мэргэшсэн ажилтныг шалгаруулахад ихээхэн ач холбогдолтой гэж зохион байгуулагчид үзэж байна. Тэмцээний 2 төрөлд 10,10 баг оролцох бөгөөд шагналын сан нь 6 сая төгрөг байх юм. Тэмцээн 5 дугаар сарын 27-нд Дүнжингарав худалдааны төвийн задгай талбайд 9 цагаас эхэлнэ  гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33874
0 эможи
keyboard_arrow_up