Туул голыг АПУ ХК-тай хамтран цэвэрлэлээ

2016 оны 5 сарын 26

“АПУ” ХК нь ХУД-ийн Засаг даргатай “Хамтран ажиллах санамж бичиг” байгуулсны дүнд жил бүр Туул голыг цэвэрлэх үйл ажиллагааг амжилттай зохион байгуулдаг билээ.

2016 оны 05-р сарын 20-ны өдөр АПУ ХК нь 300 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр Зайсангийн гүүрнээс Яармагийн гүүр хүртэлх 2.8 км газарт Туул голын ай сав газрыг цэвэрлэлээ.

Тус цэвэрлэгээгээр гарсан 9,05 тонн хог хаягдлыг 8 рейсээр ачиж тээвэрлэн цэвэрлэгээний ажилд ХУД-ийн ТҮТ ОНӨААТҮГ хамтран ажиллалаа.

Нийгмийн хариуцлагаа ухамсарлан байгаль орчноо хамгаалах үйлсэд нэгдсэн АПУ ХК-н хамт олонд талархсанаа илэрхийлье.

Хан-Уул дүүргийн Тохижилт Үйлчилгээний Төв ОНӨААТҮГ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33841
0 эможи
keyboard_arrow_up